"СТАРТ АП" багцыг сонгох шалтгаан

2021-01-06

"СТАРТ АП" багцыг сонгох шалтгаан

2020 онд COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас хүндхэн сорилттой тулгарч, бизнес, байгууллагууд "бүсээ чангалж" байгаа энэ үед гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид болон бага хэмжээний баримт бичиг байгуулдаг бүхий л этгээдэд зориулан iGeree цахим хуульчийн баг "СТАРТ-АП" багцаа тусгайлан гаргасныг дуулгахад таатай байна.

"СТАРТ-АП"  багц яагаад танай байгууллагад хэрэгтэй, ямар давуу талтай болохыг та бүхэнд тайлбарлая. Тэдгээр нь:

  • Багцад багтсан гэрээнүүдийг ашиглах хугацаа ХЯЗГААРГҮЙ
  • Мэргэжлийн хуульчид хянасан тул БАТАЛГААТАЙ, танай байгууллагын онцлогт тохирсон 10 төрлийн, хөдөлмөрийн баримт бичиг, түгээмэл гэрээ зэрэг хүссэн баримт бичгээ татаж авах боломжтой
  • Хөдөлмөрийн 80 гаруй тушаалыг хязгааргүй бас ШУУРХАЙ авах боломж
  • Хууль тогтоомж болон баримт бичгүүд хоорондоо нийцсэн
  • Өөрийн угсарсан гэрээ, баримт бичгээ хадгалах www.igeree.mn платформ дээрх мэдээллийн сан
  • Цаг үе, хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой байнгын өөрчлөлт, шинэчлэлт хийгддэг ашиглахад хялбар, ойлгомжтой www.igeree.mn цахим платформ дээрх хөдөлмөрийн тухай хуультай холбоотой мэдээ, мэдээллийг авах, хуулийн мэдлэгээ тогтмол нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн

Старт-ап компани, жижиг бизнес эрхлэгчдийн хуулийн баримт бичгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төдийгүй төсөвт ээлтэй "СТАРТ-АП" багцад багтсан гэрээнүүд: 

  • Хөдөлмөрийн гэрээ /энгийн/
  • Хөдөлмөрийн гэрээ /нарийвчилсан/
  • Хөдөлмөрийн дотоод журам
  • Ажлын байрны тодорхойлолт
  • Хөдөлмөрийн тушаал
  • Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ
  • Бусад баримт бичиг, гэрээ
  • Компанийн эрх зүйн баримт бичиг зэрэг багтсан бөгөөд нэмэлтээр хөдөлмөрийн 80 гаруй тушаалыг ашиглах боломжтой. 

iGeree нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн илүү оновчтой байдлаар хүргэхээр ажиллаж буй дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ юм. Хэрэв танай байгууллага цөөн төрлийн гэрээ байгуулдаг бол дээр танилцуулсан СТАРТ-АП багц илүү тохиромжтой байх болно.

Тус багцын талаарх мэдээллийг 77330049, 86064406 утсаар авахаас гадна info@igeree.mn хаягаар шууд нэвтэрч худалдан аваарай. .